GameOn
Заавар
Сайтыг хэрхэн ашиглах, админд хүсэлт яаж илгээх, ямар нэвтрэлт юунд хэрэгтэйг энд товч тайлбарлав.
Чатаар хүсэлт илгээх
Нэвтрэх шаардлагагүй. Дэлгэцийн баруун доод буланд байгаа улаан «Чатлах» товчийг дарна.
- Нэр — овог нэрээ бичнэ.
- Утас — админ шаардлагатай бол холбогдох дугаар.
- Мессеж — юу хэрэгтэйгээ бичээд «Илгээх».
Хүсэлт сайтын санд хадгалагдана. Админ уншаад тэр чатан дотор хариулна — чатаа дахин нээхэд хариу харагдана (нэг төхөөрөмж, нэг браузер дээр).
Хүсэлтийн төрлүүд
Картыг дарвал жишээ текст бүхий чат нээгдэнэ — «…»-г өөрийнхөөрөө солиод илгээнэ.
Нэвтрэлтийн төрлүүд
Сайтад гурван өөр нэвтрэлт бий — зорилго нь өөр.
- 1. Тэмцээн зохион байгуулагч — Facebook / Google
- Шинэ тэмцээн үүсгэх, тохиргоо, бүртгэл, сүлжээ, тоглолт явуулахад хэрэгтэй. Үүсгэсэн хүн тэр тэмцээний админ болно; өөр хүн тохиргоо, бүртгэл, сүлжээг өөрчилж чадахгүй. Эхний удаа нэвтэрмэгц бүртгэл автоматаар үүснэ.
- 2. Тамирчны профайл — урилгын код + нууц үг
- Архив дахь профайлдаа нэвтрэхэд зориулагдсан (тэмцээн зохион байгуулахад биш). Эхлээд чатаар «Би энэ тамирчин» хүсэлт илгээнэ → админ нэг удаагийн код өгнө → Нэвтрэх хуудасны «Тамирчны профайл» хэсэгт кодоо оруулж нууц үгээ тохируулна. Дараагийн удаа slug эсвэл нэр + нууц үгээр нэвтэрнэ.
- 3. Сайтын админ
- Зөвхөн GameOn-ы ажилтнууд. Чатын хүсэлтүүдийг шийдвэрлэж, профайл холбох, нэр нэгтгэх ажлыг хийнэ.
Тамирчны профайл
- Архивт тоглосон бүх тамирчны профайл автоматаар үүссэн — Тамирчид хэсгээс нэрээрээ хайна.
- Нэр өөр өөрөөр бичигдсэн бол «Нэр холбох» хүсэлтээр нэгтгүүлнэ.
- Архивт огт байхгүй бол Профайл үүсгэх хуудсаар шинээр нээнэ (Facebook/Google шаардлагагүй).
- Клубын профайл: Клубын профайл, засах эрхийг чатаар хүснэ.
- Профайлын зураг: нүүр тод, ганцаараа байгаа зургаа чатаар илгээнэ.